.gif)
Өмнөговь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын аялал жуучлалын мэргэжилтэн Н.Бурмаа энэ оны 9 дүгээр сарын 13-17– ны өдрүүдэд Вьетнам улсын Халонг мужид болсон Зүүн хойд Азийн орны мужуудын аялал жуулчлалын чуулга уулзалтанд /EATOF/ оролцоод ирсэн юм. Тэрээр бидэнд явсан газрынхаа сонинг хуваалцсан юм.
EATOF-2010 чуулга уулзалтын талаар ярихаас өмнө уг байгууллагыг товч танилцуулья.
Зүүн хойд Азийн орны мужуудын аялал жуулчлалын чуулга уулзалт нь 2000 онд Солонгос улсын Канг вонг мужид анх зохион байгуулагдаж байсан бөгөөд зүүн Ази дахь цорын ганц орон нутгийн удирлага бүхий олон улсын аялал жуулчлалын нийгэмлэг гэдгээрээ онцлогтой байгууллага юм.
Дараах гишүүн улсын мужууд нэгдэн үйл ажиллагаа явуулдаг.
- Филлипин улсын Кебу
- Тайланд Чиан Май
- Солонгосын Канг Вон
- Хятадын Жилин
- Лаосын Луанг Прабанг
- Оросын Приморск
- Вьетнамын Халонг
- Малайзын Сараваак
- Камбоджийн Сием Рийп
- Японы Тотори
- Индонезийн Уогокарта муж
- Монгол улсын Төв аймаг

EATOF-ын зорилгод хүрэхийн төлөө гишүүн мужууд бүгд доорхи үүрэгтэй ажилладаг.
- Аялал жуулчлалын үйлдвэрлэл, бодлогын мэдээлэл солилцох
- Аялал жуучлалыг дэмжих хөтөлбөрөөр дамжуулан аймаг, мужийг бүхэлд нь хөгжүүлэх
- Аялал жуулчлалын төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшилд ажиллаж байгаа хувь хүнийг чадваржуулах, сургах
- Аялал жуулчлалын харилцан хамтын ажиллагаатай холбоотой бусад хэргүүд
Төв аймгаас төрийн байгууллагыг төлөөлж 5, төрийн бус байгууллагаас 1, хувийн хэвшлээс 6, урлагийн 5, орон нутгийн телевиз 1, орчуулагч 1 гэсэн бүрэлдэхүүнтэй оролцсон бөгөөд Өмнөговь аймгий аялал жуулчлалын мэргэжилтэн тус аймгийн урилгаар уг уулзалтанд оролцсон юм.

Чуулга уулзалтаар 12 мужуудын захирагч нар, төрийн болон төрийн бус байгууллагынхан оролцон, тухайн улсын урлагийн тоглолт болж, мужуудын аялал жуулчлалын салбарыг яаж өргөжүүлэх, гадаад харилцаагаа тогтворжуулах, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, бизнес эрхлэгчдийг холбож, бараа бүтээгдэхүүнээ сурталчилах, борлуулах зэрэг төрөл бүрийн үйл ажиллагаа болдог байна.
Төв аймгийн засаг дарга, Монгол улсын аялал жуулчлалын төвийн бүсийн удирдагч Ц.Энхбат 2010 онд аялал жуулчлалын чиглэлээр хийсэн ажлаа танилцуулж, мужуудын захирагч нарт дараах саналыг тавьсан юм.
1. Мужуудын урлагийн тоглолтыг EATOF FESTIVAL болгон өргөжүүлэн зохион байгуулах
2. Мужуудын аялал жуулчлалын нэгж байгууллагууд нэгдсэн танилцуулгатай болж интернет хуудсанд байршуулан, сурталчилах
3. EATOF арга хэмжээнд оролцдог мужуудын захирагч нар бүгд идэвхитэй оролцож байх гэсэн санал оруулсан.
AETOF - 2010 чуулга уулзалтанд 12 мужаас 9 муж оролцож, 3 муж нь хүндэтгэн үзэх шалтгаанаар хүрэлцэн ирж чадаагүй байсан юм.
Эхний өдрөө Вьетнам улсын Халонг мужын ахуй амьдрал, хүрээлэн буй байгаль орчин болон мужуудын төлөөлөгчидтэй танилцсан. 9 дүгээр сарын 14-д буюу аяллын хоёрдохь өдөр Халонг мужын аялал жуулчлалын мэдээлэл, сурталчилгааны захирал үзэсгэлэнг албан ёсоор нээж үг хэлсэн юм.


“AETOF-2010” шилжин явдаг хүндэтгэлийн тугийг дараа жил уулзалтыг зохион байгуулах мужид хүлээлгэн өгдөг. AETOF-2011 арга хэмжээг Филиппин улсын CEBU мужид зохион байгуулахаар болж тугийг шилжүүлэн өгсөн. CEBU мужын захирагч баярласнаа илэрхийлж дараа жил 2011 оны 9 сард уулзахаа илэрхийлж Монгол улсын захирагчийн саналыг дэмжиж урлагийн тоглолтыг өргөн хүрээнд зохион байгуулахаа амласан. 
Манай интернет хуудсаар дамжуулан аялал жуулчлалын мэргэжилтэн Н.Бурмаа Төв аймгийн аялал жуулчлалын хамт олонд баярласнаа илэрхийлэхийг хүссэн юм. 
ooriin aylal8 uzsen medeelelee busadtai huvaaltssand bayrlalaa amjilt husie
Өмнөговь Инфо
Ajliin amjilt











