32477 хүн зочилсон

Өмнөговь аймгийн жуулчны баазууд зэрэглэлд хамрагдав

Өмнөговь аймгийн жуулчны баазуудын гаргасан албан хүсэлтийг үндэслэн Улаанбаатар хотоос БОАЖЯамны ахлах мэргэжилтэнгээр удирдуулсан баг 2010 оны 8-р сарын 16-20 өдрүүдэд жуулчны баазуудаар явж албан ажлаа гүйцэтгэлээ. Амралтын газар, жуулчны бааз, гэр буудлын стантартын төслийг шинэчлэн боловсруулж, Стандартчилал, Хэмжил зүйн үндэсний зөвлөлөөр батлуулан 2010 оны 7 дугаар сарын 1-ний өдөр мөрдөж эхлэсэн стандартын дагуу жуулчны баазуудад зэрэглэл тогтоосон юм. Манай аймгийн жуулчны баазууд стандарт хэм хэмжээг мөрдлөг болгон, стандартыг хангаж ажиллаж байгаа нь бахархууштай байлаа.

Зэрэглэл тогтоох комиссоор БОАЖЯамны ахлах мэргэжилтэн Ц.Нарантуяа, мэргэжлийн хяналтын газрын аялал жуулчлалын үйлчилгээ, стандартын хяналтын улсын байцаагч Д.Оюунбат, Улаанбаатар хотын Захирагчын ажлын албаны Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Хэрлэн гэсэн бүрэлдэхүүнтэй явсан.

БОАЖЯ сайдын 2010 оны 09-р сарын 15 ны А-290 тоот тушаалаар Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт байрлалтай Жуулчин говь-1. Ханбогд, Говь мираж, Булган сумын нутагт байршилтай Говь тур, Дрийм говь жуулчны баазууд /2 цэцгийн зэрэглэл/, Даланзадгад сумын төвд байрлалтай Даланзадгад зочид буудал нь /2 од/-ны зэрэглэлд багтан баталгаажин, Өмнөговь аймгийн аялал жуулчлалын бизнесийн таатай орчинг бүрдүүлэх боломж бий болгосон юм. /Байгаль Орчин Аялал Жуулчлалын Газар/


4.50
 
Үнэлсэн: 2 удаа.
bolooshdee
amjilt husii umnugovio uursduu hugjuultsgeey humuusee
Tiimee
Gobiin baazuud avhaar bolson ted nar sn ajilladag sn humuus baidag sh dee
Bayar hvrgie
ашгүй дээээ тэгмээр байсыын
bolj dee
bayar bayar

нэвтрэх нэр:  нууц үг: нэвтэрч бичих
нэр:   веб: өөр нэрээр бичих
Гарчиг:
Сэтгэгдэл:

манах:
 

Juulchin Gobi

Tum Eco Tour

Mongolian Gobi

Tumen Temee

Your Logo

Холбоо барих хаяг

Харилцах утас : +976-99074355, 95144470, 95860070
Email хаяг: contact@amazinggobi.com

Холбоо барих анкет »