32479 хүн зочилсон

Өмнөговь аймгийн Байгаль орчин, Аялал жуулчлалын өдөрлөг

Монгол улсын “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн 5.1.8 заалтыг үндэслэн, Байгаль хамгаалах намрын сарын аяныг иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, намрын мод тарих ажлыг зохион байгуулах зэрэг үе шатуудаар явуулахаар БОАЖ-ын сайдын 2010 оны 9 дүгээр 9-ны А-95 тушаалаар шийдвэрлэсэн юм. 
     Энэ сарын 16-ний өдөр Даланзадгад сумын Хүүхэд залуучуудын Соёл мэдээллийн төвд Байгаль орчин, Аялал жуулчлалын нээлттэй өдрийг зохион байгууллаа. Нээлттэй өдөрлөгт урилгаар 12 хүн, төрийн байгууллагаас 6, төрийн бус байгууллагаас 5, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгчид-12, үүнээс “Говь Mираж” жуулчны баазын 20 ажилтан, сумдын бүсийн Дэвжээ тэмцээний 32 гишүүд оролцсон. 
     
БОАЖГазрын албан хаагчид Монгол үндэсний дээлээр гоён тус өдөрлөгийг зохион байгуулав.

Аялал жуулчлалын үзэсгэлэн, зангиагүй уулзалтыг БОАЖГазрын дарга О.Бадарч нээж, салбарын чиг хандлага, хамтын ажиллагааны үр дүн, цаашид төлөвлөн хийх ажлаа төр болон төрийн бус байгууллагууд, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгчдийн дунд танилцууллаа.

     

Уулзалтын үр дүнд дараах шийдвэр гарсан болно.
- Хамтын ажиллагаа сайжирсан, цаашид хамтран зохион байгуулах ажлаа төлөвлөсөн
- Аялал жуулчлалын уулзалтыг дахин Булган суманд зохион байгуулахаар болов.
- 2010 оны 12 сард багтаан аймгийн Аялал жуулчлалын “Мастер төлөвлөгөө”-г боловсруулах
- Орон нутгийн тусгай хамгаалалттай газар болох “Баян заг”-ийн үйл ажиллагааны хамгаалалтыг сайжруулан, боловсронгуй болгон тохижуулах, өнгөрсөн 2 жилийн хураамжийг ил тодоор зарцуулах,
- 2010 оны 12 сард болох “Мишээл экспо” аялал жуулчлалын үзэсгэлэнд “Өмнөговь” гэсэн нэрийн дор оролцох

Зангиагүй уулзалтанд урилгаар Аялал жуулчлалын тогтвортой хөгжил төвийн зөвлөх, аялал жуулчлалын олон улсын шинжээч, доктор, профессор Д.Гансүх оролцож зөвлөгөө, мэдээлэл өгч хамтран ажиллахаа илэрхийлсэн.

“Гайхамшигт Говь” холбооны гишүүн “Gobi Mirage” жуулчны бааз БОАЖГазрын 2009 онд дунд сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан “Байгаль эх - бидний нүдээр 2009” сэдэвт гар зургийг уралдааны шагналт байрны зургуудыг энэ зуны турш мэдээллийн төвдөө байрлуулах санаачлагыг гаргасан юм. Говь нутгийн авъяаслаг хүүхдүүдийн уран бүтээлийг “Gobi Mirage” баазын дотоод, гадаадын зочид, гийчид үзэж сонирхон өөрсдийн зүгээс урамшуулал өгсөн бөгөөд өдөрлөгийн үеэр тус баазын менежер Болортуяа тэрхүү урамшууллыг эздэд нь дамжуулан гардуулав.
     

Уламжлалт тоглоом зан үйлтэй холбоотойгоор оньсон тоглоом, бэсрэг тэмцээнийг ирсэн төлөөлөгчдийн дунд зохион байгуулж, “Говь мираж ” жуулчны баазын зүгээс авхаалж самбаагаараа тэргүүлсэн багийг урамшуулсан нь өдөрлөгийн бас нэгэн сонирхолтой хэсэг байлаа.
     


4.50
 
Үнэлсэн: 2 удаа.
тэнэгүүүдээ Өмнөговь аймагт аялал жуулчлалын өдөрлөг болсон юм бол ядаж жилдээ хэдэн жуулчин энэ аймагт ирдэг. үүнийг хэд болгох боломжтой юм гэдэг тоо баримт дурьдчихаж болсонгүй юу.

нэвтрэх нэр:  нууц үг: нэвтэрч бичих
нэр:   веб: өөр нэрээр бичих
Гарчиг:
Сэтгэгдэл:

манах:
 

Juulchin Gobi

Tum Eco Tour

Mongolian Gobi

Tumen Temee

Your Logo

Холбоо барих хаяг

Харилцах утас : +976-99074355, 95144470, 95860070
Email хаяг: contact@amazinggobi.com

Холбоо барих анкет »